Үндсэн цэс
Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Өнөөдөр энэхүү төслийн үр дүнг танилцуулах, хаалтын арга хэмжээ УБЕГ-ын хурлын танхимд болж өнгөрлөө.
Төслийн үндсэн зорилго нь улсын бүртгэлийн мэдээллийн сан, програм хангамжийг сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондын зөрүүтэй байдлыг багасгах, арилгах, үндсэн системийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд сум хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон нь уг төслийн чухал томоохон ажил болсон юм.
.jpeg)
“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд 260 сум, 30 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосноор улсын хэмжээнд бүх сум, хороод онлайн сүлжээнд холбогдож, иргэн, хуулийн этгээд аймаг, дүүрэг явалгүйгээр сум, хороодоос иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг харьялал харгалзахгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, зардал багатай авах боломж, нөхцөл бүрдээд байна.
Үүнээс гадна төслийн хүрээнд улсын бүртгэлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн ажилласан юм. Үүнд:
.jpeg)
Өнөөдрийн үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Төслийн удирдах хорооны дарга Д.Дэлгэрсайхан, Төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн болон УБЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, холбогдох албаны хүмүүс, ажилтан албан хаагчид оролцлоо.
| Сум, хороодыг улсын бүртгэлийн онлайн сүлжээнд бүрэн холбов |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52