Үндсэн цэс
2021 оны 11-р сарын 26-ны өдөр - ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн Ковид-19-ийн вирусийн хувьслыг судлах зөвлөх хороо SARS-CoV-2 вирусийн мутац, шинж чанарыг тогтмол хянаж, үнэлдэг. Тус зөвлөх хороо 2021 оны 11-р сарын 26-нд SARS-CoV-2 вирусийн B.1.1.529 хувилбарыг үнэлэх зорилгоор хуралджээ. B.1.1.529 хувилбар нь анх 2021 оны 11-р сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкт 2021 оны 11-р сарын 9-ний өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн байна. Өмнөд Африкт халдварын 3 давлагаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь Дельта хувилбараар үүсгэгдсэн. Сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь B.1.1.529 хувилбар илэрсэнтэй давхцаж байна.
Тус хувилбарт олон тооны мутац байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад B.1.1.529 хувилбар нь дахин халдварлуулах чадвар өндөр байгаа юм. B.1.1.529 хувилбараар үүсгэгдсэн тохиолдол Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгдээд байна.
Одоогийн SARS-CoV-2-ын оношилгоонд хэрэглэж буй ПГУ оношлуур нь Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна.
Одоогоор хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг зөвлөх хороо мэдээлжээ.
Ковид -19 өвчний тархвар зүйд гарч буй өөрчлөлт дээр үндэслэн B.1.1.529 хувилбарыг онцгой анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэсэн байна.
Иймд ДЭМБ-аас улс орнуудад дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
Хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
ДЭМБ SARS-CoV-2 вирусийн хувьслыг анхаарал хандуулах хувилбар болон онцгой анхаарал татах хувилбар гэж ангилдаг.
SARS-CoV-2 анхаарал хандуулах хувилбар:
SARS-CoV-2 онцгой анхаарал татах хувилбар гэдэг нь дээрх өөрчлөлтүүд дээр нэмээд дараах өөрчлөлтүүдээс нэг буюу хэд хэд нь илэрсэн хувилбар:
| ДЭМБ-аас омикрон хувилбарын талаар мэдэгдэл гаргажээ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52