Үндсэн цэс
Улсын онцгой комиссын Шуурхай штаб наймдугаар сард үйлдэгдэх 14 тусгай нислэгийн хуваарийн талаар долдугаар сарын 29-нд мэдээлсэн. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ “Тусгаарлах байрны багтаамжаас шалтгаалан наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад, тухай бүрт нь мэдээлнэ. Өнгөрсөн хугацаанд 15 мянга гаруй иргэнийг 40 улсаас татаж авсан байна. Мөн 51 улсын 12236 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан. Тухайлбал, БНСУ руу явах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Бид наймдугаар сард үйлдэх тусгай нислэгээр эдгээр иргэдийн 20-40 хувийг багтаан авч явах төлөвлөгөөтэй байна” гэж хэлсэн юм.
Наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарь:
1. 8-p сарын 1-нд Сөүл
2. 8-p сарын 5-нд АНУ-ын Сиэтл
3. 8-p сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели рүү нислэг үйлдэж тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэдийг авчирна.
4. 8-p сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирна.
5. 8-p сарын 8-нд ХБНГУ-ын Франкфурт
6. 8-p сарын 10-нд Прага-Улаанбаатар. БНЧУ руу нислэг үйлдэж 170 суудалтай онгоцоор тэнд байгаа иргэдийг авчирна.
7. 8-p сарын 14-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
8. 8-p сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түрхүү хамрагдаж байгаа.
9. 8-p сарын 20-нд БНТУ-ын Истанбул хот
10. 8-p сарын 21-нд Франкфурт руу дахин нислэг үйлдэнэ.
11. 8-p сарын 22-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
12. 8-p сарын 24-нд Токио
13. 8-p сарын 26-нд Франкфурт
14. 8-p сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.
Мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
| 8-p сард иргэдээ татан авах нислэгийн хуваарь |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23