Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын 98 хувийг шийдвэрлэжээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд 2021 онд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.  

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа алба агентлагууд зэрэг 1248 байгууллагын 3009 нэгжийн 28 мянган албан хаагч ERP системд нэгдсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд 27312 өргөдөл гомдол ирсний 98 хувийг шийдвэрлэжээ. Эдгээрээс нийслэлийн 34 агентлагт хаягласан 13685  өргөдөл гомдол ирснээс Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Авто замын хөгжлийн газарт хамгийн олон өргөдөл өгсөн байна. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн удирдах газар, Зорчигч тээвэр-3 зэрэг газруудад иргэд олноороо хандсан бол орон нутгийн өмчит төсөвт байгууллагуудаас Нийгмийн халамжийн тусгай төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Төр захиргааны авто бааз гэсэн газрууд өргөдөл гомдлын тоогоороо тэргүүлж байна. Есөн дүүргийн хэмжээнд 7200, Захирагчийн ажлын албанд 509 өргөдөл гомдол ирсэн байна.  

Нийслэлийн  хэмжээний нийт байгууллагад хаягласан өргөдөл гомдлын шийдвэрлэлт өндөр хувьтай байгаа ч хуулийн хугацаанд нь хариу өгөөгүй, хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн дутагдал нийтлэг байгааг дурдаж байлаа. Тиймээс энэ онд өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаанд анхаарч, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхэд  хүндрэлтэй байгаа тохиолдолд хугацааг нэг удаа 30 хоногоор сунгадаг боломжийг ашиглах нь зүйтэй хэмээн санууллаа.

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг  2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ барих, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад коронавируст халдварын тоо нийслэлийн хэмжээнд 37.1 хувиар буурсан байна. Шинжилгээний эерэг тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 8.5 хувиар буурсан. Халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буураад байна гэлээ.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов. Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хатгалгаа өвчний улмаас эмчлүүлэгсдийн  дунд хүүхэд олон байгаа аж. Томуугийн улмаас эмнэлгүүдийн ор ашиглалт 90-93 хувьтай байна. Түргэн тусламжийн дуудлагын тоо 6.2 хувиар буурсан ч хүүхэд өвдсөн гэх дуудлага 1.9 хувиар нэмэгдсэн  байна. Тиймээс хүүхдийн нэмэлт амбулаторийг ажиллуулсаар байгаа юм.

Коронавирусийн халдварыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт учраас цаашид ч байгууллага, салбарын түвшинд анхаарч ажиллахыг санууллаа.

Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай  захирамжийн хэрэгжилтийг заалт  бүрээр сайтар хангахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өгөв.

 Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хүрээнд:

-2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, 2

-Нийслэлийн Засаг даргын 2022 оны Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавих, Шуу

Коронавируст /ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд:

-2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын "Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д заасныг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, дархлаа сэргээх нэмэлт тунд ажилчдаа бүрэн хамруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалж ажиллах,

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,022.02

Цаг үеийн асуудлын хүрээнд:

-Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээхийг үүрэг болгов.


Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын 98 хувийг шийдвэрлэжээ
2022-02-21 14:07:11
Шинэ мэдээ
Санал асуулга