Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна.
Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх боллоо. Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Энэ асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд онцгой анхаарч ажиллах ёстойг тэмдэглэлээ.
2004 онд 7716 жуулчин Хөвсгөл нуурт хүрч аялсан бол өнөөдөр дээрх тоо 12 дахин өсч 90 мянга гаруй жуулчин очдог болжээ. Нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 50 гаруй аяллын завь ажиллаж, олон арван худалдаа, үйлчилгээ явагдаж байна.
Хөвсгөл нуурыг хамгаалахад нутгийн иргэд, нуур түшиглэсэн аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, төр засаг, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагууд, эрдэмтэд, судлаачид болон эх орноо, эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.
Түүнчлэн:
Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы салбар хуралдаанууд “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр үргэлжилж байна.
Чуулганы хоёр дахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана.

| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг хамгаалахад монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал |
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10
2025-09-26 09:58:54
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
2025-09-26 09:56:32
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо
2025-09-26 09:54:57
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ХУРИМТЛАЛЫН САНД 131.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ, ХҮҮГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРӨӨД БАЙНА
2025-09-26 09:53:30
АЖЛЫН БАЙРАНД ДАГАЛДАН АЖИЛЛАХ ЗАГВАР БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2025-09-26 09:51:28
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
2025-09-07 21:01:35
Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо
2025-09-07 16:21:51