Үндсэн цэс
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл манай улсад хийгдэж байгаа судалгааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд коронавирусийн талаарх судалгааны багуудын хийж буй судалгааны урьдчилсан дүнг сонсож, цаашид судалгаануудын үр дүнг аль болох хурдан гаргах үүрэг өгсөн. Тухайлбал, манай эрдэмтдийн баг вирусийн геномын бүтцийг буюу манай улсад ямар вирус нь эргэлтэд байгаа талаар судалгаа хийж байгаа. Уг судалгааны баг нь 10 вирусийг ялгаж аваад, дэлхийн вирусийн санд бүртгүүлэхээр илгээснээс нэг вирусийг албан ёсоор бүртгэж авсан нь түүхэн амжилт. Өөрөөр хэлбэл, манай эрдэмтэд өөрсдийн гаргаж авсан вирусийг дэлхийн вирусийн санд бүртгүүлж байгаа явдал нь томоохон амжилт болсон.
Мөн Клиникийн эмнэл зүйн талаар өөр нэг баг судалгаа хийж буй. Энэ судалгааныхаа 50 хувийг одоогоор хэрэгжүүлээд байгаа. Түүнээс гадна коронавирусийн талаарх иргэдийн мэдлэг хандлага, дадал ямар байгаа талаар судалгаа явуулж байна. Энэ судалгааг сар гаруйн дараа тайлагнах болов уу. Одоогоор судалгааны 70 хувь нь хийгдсэн гэсэн мэдээлэл бий.
Сүүлд манай эрдэмтэд эрсдлийн үеийн харилцаа холбоонд хүн амын мэдлэг хандлага ямар байгаа талаар судалгаа хийсэн. Үүний үр дүн урьдчилсан байдлаар гарчихсан. Тус судалгаагаар манай иргэдийн эрсдлийн үеийн харилцаа холбооны мэдлэг 90 хувиас дээш байгаа гэсэн дүн гарсан. Харин цаашид манай иргэд түүнийгээ дадал хэвшил болгох ёстой нь судалгааны дүнгээс харагдаж байсан" гэсэн юм.
Судалгаануудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Монгол Улсад хийгдэж буй коронавирусийн судалгаа өвөрмөц. Учир нь дэлхийн бусад улсуудад хүн амынх нь дунд коронавирус тархсан. Харин манай улс зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг бүртгэж, халдвар судлалын тандалт судалгаа хийж байгаа” гэдгийг онцолж байв.
| Манай эрдэмтэд өөрсдийн гаргаж авсан вирусийг дэлхийн вирусийн санд бүртгүүллээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43