Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан “Таны эрх, таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” уриан дор соён гэгээрүүлэх өдөрлөгийг өнгөрөгч бямба гарагт Налайх, Багануур дүүрэгт зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл өгч, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч ажиллав. Мөн Багануур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуульд “Шударга ёсны клуб”-ыг нээлээ.
Соён гэгээрүүлэх өдөрлөгт оролцогчдын дунд шударга ёс, зөв зүйлд уриалсан хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулсан нь Авлигатай тэмцэх газрын талаар баттай эх сурвалжаас бодитой мэдээ, мэдээллийг авч, иргэд, олон нийтээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өргөн хүрээнд оролцох, хамтран ажиллах боломж байгааг ойлгож мэдсэн чухал арга хэмжээ боллоо гэдгийг иргэд онцолж байлаа. Цаашид тус өдөрлөгийг Нийслэлийн бүх дүүрэг, хороодоос гадна аймаг, сум, багт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

| Налайх, Багануур дүүрэгт авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулав |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43