Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица-тай уулзлаа.
Уулзалтаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, түүний хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд олон улсын туршлага, судалгааны үр дүнд үндэслэн бодлогын тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар танилцууллаа.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ, дэлхийн бусад орнууд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахад чиглэсэн урт хугацааны бодлого хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улс ч энэ асуудалд анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгааг сайшаан тэмдэглэв. Мөн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй суурь асуудлуудын нэг болох архины өндөр хэрэглээ, түүний сөрөг үр дагаврыг бууруулах, зарлигийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
| ДЭМБ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23