Үндсэн цэс
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын стандарт, аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт барилгын түр хашааны стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын байгууллагуудад шаардлага хүргүүллээ.

Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Өнгөрсөн жилийн судалгаагаар нийслэлийн хэмжээнд 470 орчим барилгыг шинээр барьж, барилга угсралтын ажил эхэлсэн байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад орчны аюулгүй байдал, стандарт хэрэгжилтийг хангуулах шаардлагыг хүргүүлснээр зөрчилтэй газруудын 70 орчим хувь нь түр хашааг сайжруулж, аюулгүй байдлыг хангасан” гэлээ.


Түүнчлэн энэ жил барилга угсралтын 185 ажил эхэлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтарч, аж ахуйн нэгж, байгууллагуудад аюулгүй байдал хангуулах, явган зорчигч, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж байгааг онцоллоо. Мэргэжлийн байгууллагууд барилга угсралтын ажлыг аюулгүй байдлыг ханган гүйцэтгэхийг зөвлөж байна.
| Барилга угсралтын ажлын аюулгүй байдлыг ханган гүйцэтгэхийг зөвлөж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23