Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газар нь төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, авлигын эрсдэл, шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас өчигдөр Зам тээвэр, хөгжлийн сайдад албан зөвлөмжийг танилцуулав. Зөвлөмжийг танилцуулах уулзалтад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, тус хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар Р.Төрбулаг нар оролцов.

Тус зөвлөмжид “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэн БНХАУ-ын зүгээc “Гашуунсухайт-Ганцмод” боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтэд хязгаарлалт хийснээс үүдэн ачаа тээврийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж, улс хооронд тээврийн үйл ажиллагаа явуулахад нэмэлт шаардлага, шалгуур тавьснаас Монгол Улсаас гарч буй экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох нөхцөл бүрдэн, улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд хүнд суртал чирэгдэл үүсгэх, уялдаа холбоогүй ажиллах, албан хаагчидтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлүүд гарч байгаа талаар, мөн гарч буй асуудлуудын шалтгаан нөхцөлийг арилгах саналуудыг тусгажээ. Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс тус зөвлөмжийн хүрээнд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэдгээ илэрхийллээ.
| Зам тээвэр, хөгжлийн сайдад зөвлөмж хүргүүлэв |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23