Үндсэн цэс
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу цаг агаарт зориудаар нөлөөлөх хоёр дахь удаагийн үйл ажиллагааг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Энэ хүрээнд долоон аймгийн нийт 12 экспедицүүд ажилласан байна.
Монгол орны ихэнх нутагт зуншлага хэвийн байгаа боловч говийн аймгуудын нутаг, Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим нутгаар гантай болон гандуу байгаа бөгөөд энэ газруудаар 10 экспедиц ажиллажээ. Үүний үр дүнд Төв аймгийн нийт сумдаар 4-35 мм, ургамлын гарц муу байгаа сумдаар 4-12 мм, Эрдэнэсант 14, Дэлгэрхаан 12.7, Бүрэн 5 мм бороо орлоо. Дундговь аймгийн нутгаар 1-8 мм, нутгийн хойд талаар арай ахиу орсон бол Говь-Угтаал 8, Адаацаг болон Эрдэнэдалай 6, Мандалговьд 6.4 мм орсон байна.
Харин Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 0.8-55 мм, хамгийн бага нь Зэлтэрт 0.8, бусад нутгаар 15 мм-ээс дээш орсон. Ургац муу байсан Сэлэнгэ аймгийн тариалангийн газруудаар ахиу бороо орж, таримал ургамлын ургац сэргэжээ. Баянхонгор аймгийн 7 суманд 7-16 мм хур тунадас орсон бол Өвөрхангай аймгийн 12 сумдын нутагт 1-11 мм, хамгийн их нь Баруунхайрхан 11, Бүрд суманд 10 мм тунадас оров.
Цаашид зуншлага тааруу байгаа говийн аймагт хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг чиглүүлэн цаг агаарын тааламжтай нөхцөлийг алдахгүй ажиллуулахаар төлөвлөж байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
| Цаг агаарт зориудаар нөлөөлөх хоёр дахь удаагийн үйл ажиллагааг зохион байгуулжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23