Үндсэн цэс
НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар /УСУГ/, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ хамтран “Дурсамж” гэрлэх ёслолыг зохион байгууллаа. Уг ёслолд өнөөдөр УСУГ-ын ажилтнууд оролцож, зургаан хос хуримласан юм.

УСУГ-ын ажилтан, албан хаагчдын хувьд нийслэлийн иргэдэд стандартад нийцсэн цэвэр ус түгээж, бохир усыг татан зайлуулах үйлсэд хоногийн 24 цагт амсхийх чөлөөгүй ажилладаг онцлогтой. Тус байгууллага нийт 1823 ажиллагсадтай. Тэдгээрээс ажил мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган ажилладаг шилдэг ажилчдаа сонгон, гэрлэх ёслолыг нь хийсэн гэж УСУГ-ын дарга Ц.Төрхүү онцолж байлаа. Хосуудын нэг нь мөнгөн хуримаа хийсэн бол үлдсэн нь гэрлэлтээ батлуулсан ч хуримлаж амжаагүй хосууд байсан юм. Өнөөдрийн “Дурсамж” гэрлэх ёслолд хоёулаа УСУГ-т ажилладаг дөрвөн хос багтсан байна.
Гэрлэх ёслолын ордны ёслол үйлчилгээний менежер Б.Амгалан:
-2022 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 140 хос Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулан, хуримаа хийгээд байна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар нийслэлийн харьяа байгууллагуудад ажилладаг 60 хосын хуримын ёслолыг хийсэн. Өнөөдөр УСУГ-ын ажил хөдөлмөрөөрөө шалгарсан зургаан хосын гэрлэх ёслолыг хийж, амьдралынх нь нандин дурсамжийг бүтээлээ. Ажилтан ажиллагсдынхаа амьдралд тохиолдох алтан агшныг мөнхлөн үлдээж буй байгууллага, хамт олонд талархсанаа илэрхийлье.

“Мөнгөн хурим”-аа хийж буй П.Очирбат:
-Би УСУГ-т 14 дэх жилдээ ажиллаж буй цэвэр усны шугамын насосчин. Гэргий Ш.Жавзандулам маань энэ байгууллагад долоо дахь жилдээ ажиллаж байгаа. Бидэнд мөнгөн хуримаа хийх боломж олгосон байгууллагынхаа удирдлагууд болон хамт олондоо маш их баярлалаа. Хуримыг маань ёслол төгөлдөр зохион байгуулж буй Гэрлэх ёслолын хамт олон, найз нөхдөдөө талархаж байна. Хамтдаа хуримлаж буй хосууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.
“Дурсамж” гэрлэх ёслолд нийслэлийн харьяа агентлаг, байгууллагуудад ажилладаг 60 хос оролцон, нандин дурсамжаа үлдээх бөгөөд өнөөдрийн байдлаар 57 хосын гэрлэлтийг бататгаад байна.

| УСУГ-ын зургаан хос нэгэн зэрэг хуримлалаа |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52