Үндсэн цэс
Сургууль, цэцэрлэг амрах үеэрээ хашаагаа түгжиж, хүн оруулдаггүй. Мөн сүүлийн үед СӨХ-д харьяа байрныхаа тоглоомын талбай, сагсны шийдийг түгжих гэх мэтээр хүүхдийн тоглох, хөгжих эрхийг хязгаарлах болсон. Иймд Нийслэлийн Засаг дарга А/763 тоот Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд хөгжих, тоглох эрхийг хангах талаар зарим арга хэмжээг авах тухай захирамж гаргалаа.
Захирамжаар хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгов. Мөн болзошгүй осол, эрсдэлээс сэргийлж, биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, тоглоом, хашаа хашлаганы бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, анхааруулга, заавар, зөвлөмж байршуулахыг даалгасан юм.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар, СӨХ-ны дарга нарт хаяглан үүрэг болгосон энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тухай бүр танилцуулах үүргийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд хүлээлээ.
| Спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгах захирамж гарлаа |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52