Үндсэн цэс
Шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд ЭЕШ-ийн явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ жилээс эхлэн батламж хуудсыг онлайнаар гардуулахаараа онцлог ажээ.
Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр "ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 80 орчим хувь нь математик, англи хэл, нийгэм судлал, физик хичээл сонгосон бол үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэл сонгосон гэсэн статистик гарчээ. Улсын хэмжээнд 49 шалгалтын байранд шалгалт авч байна. Энэ жилийн ЭЕШ-ыг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд зургаан сар болон арванхоёрдугаар сард авахаар бэлтгэл ажлаа хангаж байна гэв. Үүнтэй холбогдуулан Монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрөгч дөрөв болон тавдугаар сард авсан бол мөн арваннэгдүгээр сард дахин зохион байгуулна.

Энэ оны ЭЕШ-д шинээр батлагдсан журмын дагуу олон улсын шалгалт буюу IELTS, TOEFL, IBT, SAT зэрэг шалгалт өгсөн хүүхдүүд уг оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлж Монголын их, дээд сургуулиудад элсэн суралцах боломж нээгдэж байгаа юм. Улсын хэмжээд 560 гаруй суралцагчдын олон улсын шалгалтын оноог дүйцүүлж батламж хуудсыг олгожээ. Шалгалттай холбоотой стресс, сэтгэл зүйгээ хэрхэн хянах талаар БҮТ-өөс мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж байна. Зөвлөгөөг ямар ч эх сурвалжаас авч болно.
Шалгуулагчдын дунд өмнө жил ЭЕШ өгсөн шалгуулагчдын оноотой энэ жилийн шалгуулагчдын дүн оноо харьцуулагдаж гарна гэсэн буруу ойлголт байна. Зөвхөн тухайн жилийг хамарна. БҮТ-өөс нэвтрүүлсэн шууд засалтын шилэн технологиор материалыг засна. Өнгөрсөн жилүүдэд covid-19-той холбоотойгоор олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс шалгалтын байрыг орхин гарсны дараа цахимаар шууд засалтыг хийсэн бол энэ жил тусгай танхимд шалгуулагчдын өмнө шууд засах боломжоор хангасан гэлээ.
| ЭЕШ-ын батламж хуудсыг онлайнаар олгоно |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49