Үндсэн цэс
Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд 2021-2022 онд нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах есөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах 208-р цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах их засвар хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй албаныхан тус цэцэрлэгт ажилласан юм.

208-р цэцэрлэгийн барилга нь хана, суурь зэргээрээ дулаан алдан, өвлийн улиралд тасалгааны температур нь 10-12 хэмтэй байдаг байсны улмаас хүүхдүүдийн дунд хүйтнээс үүдэлтэй өвчин их гарч, анги дүүргэлт муу байсан аж. Иймд төслийн нэгжийн зүгээс тус цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулан, эрчим хүчийг хэмнэх зорилгоор 285 сая төгрөгийг төсөвлөж, барилга дулаалах ажлыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдөр эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд барилгын бүх цонхыг гурван давхар шил бүхий битүүмжлэл сайтай цонхоор сольж, суурь болон ханыг дулаалж, дээврийг засварлан, шинэчилсэн байна. Ингэснээр Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн 204 хүүхэд дулаан, ая тухтай орчинд сурч, хүмүүжих боломжтой болж, эрчим хүчийг хэмнэх нөхцөл бүрдэж буй юм.

| Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн дулаалгын ажил дууслаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23