Үндсэн цэс
Олон улсын Тархи судлалын байгууллага IBRO-с Тархи судлаачдын эзэмших ёстой судалгааны арга техникүүдийг заах сургалт болон "Multidisciplinary Brain Science" эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл тус сургалтыг АШУҮИС-ийн төв байранд халдвар хамгаалалтын заавар зөвлөмжийн дагуу АШУҮИС-ийнн Тархи судлалын хүрээлэн өнөөдрөөс зохион байгуулж эхэлжээ.
Тархи судлалын сургалтаар заах арга техникүүдийн тухайд,

Харин "Multidisciplinary Brain Science" эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 14-15-нд АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгээс цахимаар зохион байгуулах юм байна.
НЕЙРОСАЙНС нь тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцоог медиатор, гормон, мэдрэлийн эс, мэдрэлийн ширхгүүд, анатоми морфологи, эд эрхтний түвшинд физиологи, иммунологи, молекул биологи, эд эс судлал, хими, физик, программ хангамжийн олон аргуудын тусламжтай мэдрэл сэтгэцийн өвчин эмгэг судлал, дүрс оношилгоо, зан үйл, нийгмийн сэтгэхүй, нейромаркетинг зэрэг олон талбарт судалдаг орчин үеийн шинжлэх ухаан билээ.

Тус хурлыг ийнхүү зохион байгуулснаар шинэ шинжлэх ухаан болох нейросайнсийн салбарт Монгол Улс олон улсын түвшинд хүрч ажиллаж буйг илтгэх үзүүлэлт болох төдийгүй цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг Тархи судлалын хүрээлэнгийнхэн онцлов.

Ташрамд дурдахад энэхүү эрдэм шинжилгээний хурлаар тархи судлал болон тархи судлалтай нягт уялдаа холбоотой бусад шинжлэх ухааны мэргэшсэн эрдэмтэн, судлаач, эмч нар дэлхийн 12 орноос оролцож, өөрсдийн туршлагаас хуваалцах юм байна. Тухайлбал, мэдрэлийн дурангийн мэс засал, мэдрэлийн эсийн сөрөлт өвчнүүд, сэтгэл зүйн өөрчлөлт бие махбодид хэрхэн нөлөөлдөг зэрэг сэдвийн дори өргөн хүрээнд яриа хийх тул тархи судлалыг шимтэн сонирхдог, уг чиглэлээр дагнан мэргэшсэн бол энэхүү хуралд оролцох боломжтой.
ЭНДээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
| АШУҮИС-т тархи судлалын сургалт эхэллээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43