Үндсэн цэс
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан нийслэлийн удирдах ажилтнуудад дараах мэдээллийг өглөө.
-Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш объектийн гал түймэр 1223, ой хээрийн түймэр тав, аврах ажиллагааны 122 дуудлагатай ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.1 хувийн өсөлттэй үзүүлэлт юм. Долоодугаар сарын 25-ны өдөр нийслэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд 50 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 20 гаруй айлын хашаа нурсан. Онцгой байдлын ажилтнууд шуурхай ажиллаж, усанд боогдсон долоон иргэнийг аварсан юм. Баянзүрх дүүргийн 13,16,17,38 дугаар хорооны нутагт аадар борооны улмаас гэр хорооллын айл өрхийн гэр хашаа, байшин, нүхэн жорлон, албан байгууллагын зоорийн давхар усанд автсан дуудлагаар ажилласан. Дээрх газруудад мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласны дээр нурсан айлыг нүүлгэх, хог хаягдлыг зөөвөрлөх, орчныг ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна гэсэн юм.
Өнгөрч буй 14 хоногт усны ослын 11 удаагийн дуудлага ирж, аврагч нар 23 хүний амь насыг аварсан байна. Он гарснаас хойш долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны ослын 38 дуудлага бүртгэгдэж, 78 хүний амь намыг авран хамгаалсан бол 17 том хүн, долоон хүүхэд усанд эндсэн золгүй явдал тохиолджээ.
ГЭРЭЛ ДОХИО, ГЭРЭЛТҮҮЛГЭЭР НАЙДВАРТАЙ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
-Нийслэлийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарч, хэрэгжилтэд хяналт тавих,
-Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтыг найдвартай хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах,
-Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлэх,
-Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг “Хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн цахим систем”-д тогтмол бүртгэх,
-Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлэх,
-Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,
-Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө батлагдсан тул нийт байгууллагууд хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.
Үер буусан орчныг ариутган халдваргүйжүүлж байна |
2024-11-25 15:14:56
2024-11-25 15:11:57
2024-11-25 14:57:51
2024-11-25 12:08:51
2024-11-25 12:06:04
2024-11-25 12:04:20
2024-11-25 12:02:15
2024-11-25 12:00:23
2024-11-25 11:59:06
2024-11-22 13:25:20