Үндсэн цэс
Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтад 289 хүн шинээр орж, 26 хүн гарсан бөгөөд одоогийн байдлаар 3,358 хүн ажиглах, тусгаарлах байранд байгааг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ танилцуулах үеэр онцоллоо.
Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Мөн өдөрт, эх орондоо ирсэн 2-3 онгоцны зорчигчдоос давтан шинжилгээ авч байгааг тус тус мэдээлэв.
Ийнхүү коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн мэдээллийг танилцуулсны дараа ХӨСҮТ-ийн удирдлагууд халдварын голомт буюу ажлын байран дээрээ архидан согтуурсан гэх цахим орчинд тараад буй мэдээлэлтэй холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулсан юм.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зэрэг ХӨСҮТ-ийн зарим удирдлагууд халдварын голомт буюу ажлын байран дээрээ архидан согтуурч шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэг гарсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн сайтад нийтлэгдсэн юм.
Уг мэдээлэлд тэрбээр "Миний хувьд маш чухал цаг үед, чухал ажлыг хариуцаад хийж байгаа энэ үед тэгж явах цаг байхгүй. Надад унаад, зугтаадаг хувийн машин ч байхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд хэт халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүс рүү дайрч давшлах асуудал гарсаар байна. Би завтай хүн биш, надад тэгж явах цаг байхгүй” хэмээх тайлбарыг өглөө.
| Амбасэлмаа: "Миний хувьд маш чухал цаг үед, чухал ажлыг хариуцаад хийж байгаа энэ үед тэгж явах цаг байхгүй" |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23