Үндсэн цэс
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа. Уулзалтад НАЖГ-ын дарга Д.Батсүх болон холбогдох алба хаагчид байлцсан юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Орлогч З.Төмөртөмөө ”Монгол Улс болон БНСУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд нэгнээ харилцан дэмжиж ирсэн. Иж бүрийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжин, тэлж байна. Мөн Улаанбаатар хот, Сөүл хотууд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон 20 гаруй жилийн хугацаанд талууд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатарын соёлын өдрүүд, Сөүлийн өдрүүд соёлын арга хэмжээг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Монгол Улсаас БНСУ-д суух ЭСЯ-наас тусдаа Улаанбаатар хотын төлөөлөгч Сөүл хотод ажиллаж байгаа. Бид үүнийг төлөөлөгчийн газар болгон өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд таатай байна.Есдүгээр сард болох энэхүү Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулахад нийслэлийн зүгээс та бүхний хүсэлтийн хүлээн авч, дэмжин ажиллана” гэлээ.

БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сан нь 1995-1999 онд Монгол Улсад ажиллаж байсан бөгөөд хоёр дахь удаагаа манай улсыг сонгон ирж, ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр “Манай хоёр улсын харилцаа өмнө нь Монгол Улсад ирж байсан үеэс маань өргөжиж, хөгжсөнийг харахад таатай байна. Тухайн үетэй харьцуулахад одоо манай хоёр улс соёл, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах болжээ. ЭСЯ-ны хувьд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд бол соёлын чухал арга хэмжээ байдаг. Уг арга хэмжээг зохион байгуулахад НАЖГ ихээхэн тусламж үзүүлж байгаад талархаж байна” хэмээсэн юм.
Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөж буй юм.
| Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52