Үндсэн цэс
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “JCI” байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн авч уулзлаа. Уулзалтад “JCI” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Хин, “JCI Монгол” байгууллагын 2022 оны Үндэсний ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Мөнхдэлгэр зэрэг төлөөллүүд оролцсон юм.

“JCI” байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Архенис Ангуло “JCI Монгол байгууллага байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ цаг үед биднийг хүлээн авч буйд талархаж байна. Бид хэд хэдэн салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Залуусыг дэмжих, улс, эх орноо хөгжүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, бусад улс орны сайн туршлагыг харилцан хуваалцах чиглэлээр ажиллаж байна. Хүн өөрийн эдлэх ёстой эрхээс гадна, үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх ёстой. Тиймээс бид энэ жил үүрэг, хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, бусдад туслах ёстой гэх зорилгын дор нэгдээд байгаа” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монголд ч мөн үүрэг, хариуцлага гэх ойлголт маш чухал болоод байна. “JCI Монгол” байгууллагын залуус ч үүнийг ухамсарлан, нийслэл хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байдагт талархаж явдаг. Тус байгууллагатай хамтран хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа. Цаашид ч олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

“JCI” байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 30 жил болж байгаа бөгөөд 1994 онд үндэсний байгууллагын эрхээ авч албан ёсоор “JCI Монгол” байгууллага болсон түүхтэй. Ийнхүү 30 жилийн ойн хүрээндээ “Цар тахлын дараах бизнесийн орчин”, “Ногоон ирээдүй” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
| “JCI” байгууллагын ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн авч уулзлаа |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52