Үндсэн цэс
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод тойрог хурдны зам барих төсөл, авто замын бүтээн байгуулалт, цахим шилжилт, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлын талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад танилцуулав. Мөн тус улстай хамтран хэрэгжүүлж буй дээрх төслүүдийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байгааг холбогдох албаныхан тодотгож байлаа.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал “Улс, нийслэлийн хөгжилтэй холбоотой чухал ажлуудыг эрчимжүүлж, хоёр талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд Элчин сайдын яамнаас онцгой анхаарна. Мөн нийслэлд хийж буй бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай бараа, материалын татан авалтыг хурдасгах асуудлыг анхааралдаа аван ажиллах болно” хэмээв.

Хотын дарга Элчин сайдад хандан нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн ажлуудыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, хамтран хэлэлцэж буйд талархал илэрхийлсэн юм.

| Нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23