Үндсэн цэс
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-СOVID-19-ийн эсрэг дэлхий дахинд туршигдаж буй вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дэлхий дахинд коронавирусийн халдвар шинэ учраас ДЭМБ болон олон улсын эрдэмтэн судлаачид судалгаа хийж буй бөгөөд уг өвчний эсрэг вакцин бэлэн болохыг дэлхий нийтээрээ хүлээж байна.
Одоогоор дэлхий дахинд зургаан төрлийн вакцин нэлээн үр дүнтэй туршигдаж байна.
Үүнд, АНУ болон Швед Английн хамтарсан Модерна компани болон Астра Зенека компанийн вакцин, БНХАУ-ын Сенофарм, Сеневак үйлдвэрийн вакцин клиникийн гуравдугаар шатны туршилтад явж байгаа гэсэн мэдээлэл байна.
Гэхдээ ДЭМБ болон олон эрдэмтэн судлаачид вакцин бидний хүсэн хүлээсэн үр дүнд хангалттай хүрч чадахгүй гэдгийг хэлж буй. Учир нь аливаа вакцин урт удаан хугацаанд хүн амын олон хувьд нь дархлаа тогтсоны эцэст үр дүнгээ өгдөг.
Тиймээс вакцин гарсан ч гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих болон дархлаагаа дэмжих нь үр дүнтэй.
-Манай улсын коронавирус илрүүлэх оношлуурын нөөц, хангамж хэр байгаа вэ. Цаашид тасалдах эрсдэл бий юу?
-COVID-19-ийн оношлуурыг өдөртөө их хэрэглэж байна. Тусгай үүргийн онгоц олон хүлээж авсан тохиолдолд өдөрт 200-400, заримдаа 600 хүнээс сорьц авч, шинжилгээ хийж буй.
Одоогоор оношлуурын нөөц улсын хэмжээнд хангалттай байгаа ч цаашид тусгай үүргийн онгоц олон ирж байгаа болон томуугийн улирал эхлэхээс өрсөж оношлуурын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас авч байна.
Коронавирус илрүүлэх оношлууруудыг ДЭМБ-ын гэрчилгээтэй газруудаас авдаг гэдгийг онцлоё.
-БНХАУ-д хачгаар дамждаг шинэ халдвар гарсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?
-Урьд нь БНХАУ-ын дулаан мужуудад гардаг байсан хачгаар дамждаг вирусийн халдварт өвчин саяхнаас идэвхжсэн гэсэн мэдээлэл бий. Энэ гэхдээ шинэ халдвар биш бөгөөд 2014,2015 онд Азийн хэд, хэдэн оронд гарч байсан халдварт өвчин.
Эх сурвалж: IKON
| "Манай улс өдөрт 200-400, заримдаа 600 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна" |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10