Үндсэн цэс
Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо.
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр БНАХУ-аас Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзсан байна.
Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулаад эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-тай хилийн “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлж байгаа.
Коронавирусээс шалтгаалан улс орнуудын нийгэм, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байгааг дэлхийн эдийн засгийн судлаачид үзэж байгаа. Иймд Монгол Улс ч нийгэм, эдийн засгаа тогтвортой хадгалах нь чухал. Тиймээс Монгол Улсын Шадар сайд БНХАУ-ын талд нүүрс тээврийн 2000 автомашин гаргах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
Элчин сайд Цай Вэньруй нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэх болсноо уулзалтын үеэр хэлжээ. Түүнчлэн БНХАУ вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал улс орнуудад тэр дундаа Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлсэн талаар Шадар сайдын хэвлэлийн алба мэдээллээ.
| ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал Монгол Улсад нийлүүлнэ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52