Үндсэн цэс
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагчид хүлээлгэн өгсөн байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа юм. Шинээр барьсан 306 дугаар цэцэрлэг есдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон тус цэцэрлэгийн барилгыг ажлыг “Инжхами” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 162 ДУГААР СУРГУУЛЬ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД СУРАГЧДАА ХҮЛЭЭН АВНА

Сонгинохайрхан дүүрэгт бас нэгэн шинэ сургууль ашиглалтад орж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн дөрөвдүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусжээ. Тус сургуульд хамран сурах тойргийн буюу Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой юм. Ерөнхий боловсролын 162 дугаар сургууль есдүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээн авна. Сургуулийн барилгыг “Ванхүү” ХХК барьсан бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэв.


| Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг, сургууль ашиглалтад орлоо |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43