Үндсэн цэс
2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Усны гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилт хийх гэж байна. Тодруулбал, Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэлх замыг наймдугаар сарын 27-ны 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны 06:00 цагийн хооронд хааж, асфальт бетон хучилт хийх юм.

Тус авто замд 2010 оноос хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад ан цав, хагарал ихээр үүсэн, хучилтын тэгш байдал, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна. Иймд засвар шинэчлэлийн хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин болон тэгш байдал алдагдаж, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчилж, шаардлагатай хэсгүүдэд шинээр явган хүний зам тавихаар төлөвлөөд байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


| Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл зам хааж, хучилт хийнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23