Үндсэн цэс
"Өнгөрсөн хугацаанд бид авто болон агаарын замаар нийт 17,211 иргэнийг эх оронд нь авчирсан" хэмээн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэв.
Тодруулбал:
Тэрбээр "Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буураагүй байна. Одоогоор дэлхийн 55 улсаас 12,718 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн.
Гэхдээ одоо хүсэлтээ гаргасан хүмүүсийг шалтгаанаар нь ангилж үзвэл, УОК-оос тавьж байсан үндсэн таван шалгуураас гадна бусад шалтгаантай иргэд 70 хувийг эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, богино хугацааны визтэй болон нэн яаралтай буцах шаардлагатай, маш хүнд байдалд орсон иргэдийн тоо нэлээд багассан.
Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй их байгаа ч энэ нь Солонгос улсад байгаа манай иргэдийн сүүлийн өдрүүдэд гаргасан хүсэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой.
Долдугаар сарын эхээр 2,400 орчим иргэн Сөүл дэх Элчин сайдын яаманд хандаад байсан бол өнөөдөр тэр тоо 4,000 гарчээ.
Шалтгаан нь, УОК-ын шийдвэрийн дагуу буцах хүсэлтэй өгсөн иргэдийн өргөдлийг огноогоор нь эрэмбэлээд олон нийтэд нээлттэй тавьсан учраас ойрын саруудад нутаг буцах хүсэлтэй иргэд оочерт нь орьё гэж их хандаж байгаа нь анзаарагдаж байна.
Мөн Европ болон Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн дийлэнх нь ирсэн буюу одоо хүсэлт гаргаад байгаа иргэдийн дийлэнх нь тухайн улс, бүс нутагт байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд байгаа юм.
Наймдугаар сарын нислэгүүдээр ирэх иргэдийн тоо өндөр болж байгаа. Гэхдээ буцах хүсэлтэй иргэдийг нислэгт оруулсан ч зарим иргэд 20, 30-аараа ирэхээ болих асуудал гарч байгаа.
Тэр суудлуудыг хоосон ирүүлэхгүйн тулд дараа, дараагийн хүмүүсээ шуурхай зохион байгуулалт хийж татан авч байна” гэсэн юм.
Үргэлжлүүлэн "Өнгөрсөн хугацаанд хилийн чанд дахь иргэдийн санаачилгын байгууллагын зүгээс гадаадад хүнд байдалд орсон иргэддээ тусламж дэмжлэг үзүүлж байсан.
Бидэнд ирүүлсэн мэдээллээр дэлхийн 10 бүс нутагт манай улсын иргэд нэг, нэгэндээ хүнсний тусламж үзүүлэх, гэр орондоо байлгах зэргээр туслах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ.
Энэ хүнд цаг үеийг төр, засаг иргэд хамтдаа давж туулах санал санаачилгыг гаргаж, тусалж дэмжиж байгаа тэдгээр хүмүүст талархаж байгаагаа ГХЯ-ны яамны зүгээс илэрхийлж байна" гэдгийг хэллээ.
| Л.Мөнхтүшиг: Одоогоор 55 улсаас 12,718 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10