Үндсэн цэс
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Ажиа гэгээн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачлан, үүсгэн байгуулсан "Ахмадын хөгжлийн төв" наймдугаар сарын 27-нд албан ёсоор үүд хаалгаа нээсэн билээ. Яармаг дахь Үндэсний архивын газрын чанх урд баригдсан тус төвд номын сан, чийрэгжүүлэх өрөөнүүд, саун, рашаан эмчилгээ, бүжгийн танхим зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэхээр, олны хандив, дэмжлэгээр байгуулсан бөгөөд “Ажиа гэгээний настныг идэвхжүүлэх сургалтын төв" буюу АГНИСТ хэмээн нэрлэжээ.

Ажиа гэгээний зүгээс тус ахмадын хөгжлийн барилгыг төвлөрсөн дулааны шугамд холбох хүндрэлтэй байгаа. Иймд улс нийслэлээс энэ тал дээр дэмжиж ажиллахыг хүссэн юм. Ахмадын хөгжлийн төвийг санаачлан, үүсгэн байгуулсанд Хотын дарга ихэд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ахмадын төвийг төвлөрсөн дулааны шугамд холбоход нийслэлийн зүгээс бүрэн дэмжин ажиллана гэсэн юм.
Ташрамд дурдахад, Ажиа гэгээн 2019 оноос эхлэн их дээд сургуульд сурах чин хүсэлтэй ч боломж нөхцөлөөр хомс хүүхдүүдэд зориулж ‘’Зөв’’ тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрт 60 гаруй хүүхэд хамрагдаад байгаа юм.
Мөн түүний санаачилгаар 2014 онд Хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үеэс хойш 16 мянга гаруй хүүхэд эмчлүүлсэн дүн мэдээ байна. Ажиа гэгээн тус эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийснээс гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулах, Монголын эмч нарыг гадаадын мэргэжлийн сургууль, сургалтад хамруулах зэргээр хүүхдийн эмнэлэгтэй байнга эргэх холбоотой ажилладаг байна.

| Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг нийслэлээс дэмжинэ |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49