Үндсэн цэс
32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” буюу номын баяр энэ сарын 17-19-ний өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МУИС-ийн оюутнууд, Номын ертөнц клубийн сурагчдад номын баярын талаар болон D-Parliament.mn цахим системийн талаар танилцуулах уулзалт хийлээ.

УИХ-ын дарга "Илүү их уншъя" уриан дор зохион байгуулагдах номын баярт оюутан, залуусыг өргөнөөр оролцохыг уриаллаа.
Мөн “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд номын баярт оролцогчид улам залуужихын зэрэгцээ ном туурвиж, хэвлэн нийтэлдэг залуусын тоо мөн нэмэгдсэн болохыг хэлж байв.
УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж, баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгаж, номын баяр албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм. Номын баярыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулдаг уламжлалтай.



| Номын баярт өргөнөөр оролцохыг УИХ-ын дарга оюутнуудад уриалав |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23