Үндсэн цэс
БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын алба нь НЗДТГ-тай 2006 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн сурч, хүмүүжих сургалтын орчин нөхцөлийг сайжруулах үүднээс жил бүр компьютер, техник хэрэгслийн туслалцаа үзүүлж ирсэн. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын албаны захирал И Хён Жүн тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзлаа.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас танхимын хичээл, сургалтын үйл ажиллагаа тасалдаж, алсын зайн сургалтаар хичээллэх ажлыг зохион байгуулж, амаргүй цаг хугацаа өнгөрүүлсэн. Энэ үед танай байгууллагаас олгосон компьютер, техник хэрэгслийн туслалцаа сурагчдын сурч боловсроход бодит дэмжлэг болсон. Иймд хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна” хэмээсэн юм.

Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын албаны захирлын зүгээс цаашид компьютер, техник хэрэгсэл олгох дэмжлэгээ үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлж байлаа. Энэ жилийн компьютер, техник хэрэгслээр дэмжлэг үзүүлэх сургуулиудыг сонгосон бөгөөд тэдгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцана гэв.
| Сөүл хотын Боловсролын газраас зарим сургуульд компьютер, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23