Үндсэн цэс
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газрын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн найман дүүргийн найман хороонд хэрэгжүүлсэн.Тус төслийн хүрээнд “Аюулгүй ирээдүй айл өрхөөс” уриатай “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяныг 2021 оны аравдугаар сарын 13-наас 2022 оны наймдугаар сарын 15-ны хооронд зохион байгууллаа. Аянд идэвхтэй оролцсон шилдэг хороодод шагнал гардуулах хаалтын арга хэмжээг өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-т зохион байгууллаа. Шагнал гардуулах ёслолд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Дэлхийн зөн Монгол” байгууллагын Хөтөлбөрийн нөөц, чанарын хэлтсийн захирал Б.Мөнхбаяр болон аянд хамрагдсан зорилтот найман хорооны албан хаагчид оролцлоо.
“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяны хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд хүргэх, орон нутгийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд суурилан иргэдийн оролцоо, идэвхийг харгалзан шилдэг хороог шалгаруулж урамшуулсан юм. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо нэгдүгээр байр, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хоёрдугаар байр, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, тусгай байранд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.




| “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аян амжилттай хэрэгжиж, шилдэг хороодыг тодрууллаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23