Үндсэн цэс
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран 27 дахь жилдээ шалгаруулж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Түүнчлэн Олон улсын Ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан “Алтан намар-ахмад тариаланч" уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд шалгарсан Нийслэлийн тэргүүний тариаланч есөн ахмадыг “Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдгээр шагналаа.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Ахмадуудаараа гоёсон, үгийг нь сонссон бахархалтай өдрүүд өнгөрч байна. Гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч хашаа хороондоо ногоо тарьж, залуучууддаа үлгэр дуурайл үзүүлж байгаа ахмадуудаараа бахархаж байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан А.Гомбо-Очир “Сэтгэгдэл маш өндөр байна. Ханьдаа, үр хүүхдүүддээ, бид хоёрыг дэмжиж буй бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье. Бид гоёлын, жимсний, эмийн ургамал гэхчлэн 40 гаруй төрлийн 400 орчим ургамал, мод тарьсан. Сүүлийн үед жимс, жимсгэнэ их тарьж байна” гэлээ.

Нийслэлийн тэргүүний тариаланч ахмад Х.Намхай “Газар тариалангийн салбарт 50 жил ажиллаж, ногоо тарих, газар хагалах ажлыг улсад эхлүүлсэн. Мөн газар тариалангийн бүлэг байгууллаа. Зах зээлийн нийгэм эхлэх үед Сангийн аж ахуйд 20 жил орчим ажиллаж, тариа тарьсан. Хүүхдүүдээ дагуулаад хотод ирж, өөрийн чаддаг ажил буюу газар тариалангийн ажлаа үргэлжлүүлсэн. Хамт олон, ард түмний ачаар өдий зэрэгтэй явж байна. Өмнө нь Атарын 60 жилийн ойн медалиар шагнагдаж байлаа. Өнөөдөр харин Нийслэлийн тэргүүний тариаланч боллоо. Хүн нэг сурсан ажилдаа тууштай байх хамгийн чухал юм. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн тэргүүний өрхөөр
Нийслэлийн тэргүүний тариаланч ахмадаар
| Нийслэлийн тэргүүний өрх, тариаланчид шалгарлаа |
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10
2025-09-26 09:58:54
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
2025-09-26 09:56:32
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо
2025-09-26 09:54:57
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ХУРИМТЛАЛЫН САНД 131.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ, ХҮҮГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРӨӨД БАЙНА
2025-09-26 09:53:30
АЖЛЫН БАЙРАНД ДАГАЛДАН АЖИЛЛАХ ЗАГВАР БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2025-09-26 09:51:28
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
2025-09-07 21:01:35
Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо
2025-09-07 16:21:51