Үндсэн цэс
Улсын хэмжээнд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 233053 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 8 дугаар сартай харьцуулахад 0.01 хувиар өссөн байна.
Нийт зөрчлийн хэргийн 74.2 хувь нь Нийслэлд, 25.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.18 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.79 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 230895 хүн, 293 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 0.7 хувиар буурч, хуулийн этгээд 13.6 хувиар өсжээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76 хувь нь эрэгтэй, 24 хувь нь эмэгтэй байгаа бол 64.4 хувь нь 26-45 насныхан байна. Өнгөрсөн 9 дүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг 8 дугаар сартай харьцуулбал Мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэргийн гаралт хамгийн их өссөн дүнтэй байна. Тодруулбал, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 3 дахин, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 29.4 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 17.5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7.6 хувиар, Танхайрах зөрчил 0.4 хувиар тус тус өсжээ.
Харин Хулгайлах зөрчил 21.4 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.8 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 16 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1.4, Хүний биед халдах зөрчил 0.3 хувиар тус тус буурсан байна.
| Мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэрэг 9 дүгээр сард 3 дахин өсчээ |
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10
2025-09-26 09:58:54
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
2025-09-26 09:56:32
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо
2025-09-26 09:54:57
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ХУРИМТЛАЛЫН САНД 131.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ, ХҮҮГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРӨӨД БАЙНА
2025-09-26 09:53:30
АЖЛЫН БАЙРАНД ДАГАЛДАН АЖИЛЛАХ ЗАГВАР БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2025-09-26 09:51:28
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
2025-09-07 21:01:35
Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо
2025-09-07 16:21:51