Үндсэн цэс
Цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч, сурагчдад нийслэлийн удирдлагууд өнөөдөр шагнал гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт тэргүүтэй албаныхан оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Дөл-2022” тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 96 сургуулийн 1400 гаруй сурагч оролцож, авхаалж самбаагаа сорьсон юм. Хүүхэд залуусыг ёс суртахуунтай, хувийн зохион байгуулалттай, зорилго тэмүүлэлтэй, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой уг тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулсан. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад өрсөлдсөн билээ. Энэ хугацаанд НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчдад заавар зөвлөмж өгч ажилласан юм.

“Дөл” тэмцээнийг анх 1984 онд “Шонхор” нэрээр зохион байгуулж эхэлсэн. Энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнд 29 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс
Багийн ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл болсон уг тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас дараах хүмүүс өнөөдөр шагнал гардлаа.
Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр
Нийслэлийн Боловсролын газрын “Шилдэг ажилтан” тэмдгээр
Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” тэмдгээр
Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” тэмдгээр
“Манлай сурагч” алтан медалиар


| “Дөл-2022” тэмцээнд нийслэлийнхэн амжилттай оролцлоо |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43