Үндсэн цэс
НЗДТГ-аас хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяныг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нар шилдгээр шалгарсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хороо, дүүргүүдэд шагналыг гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө тус арга хэмжээний нээлтийн үеэр “Нийслэл хотын амин зүрх болж, төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэн ажилладаг хороод, хэсгийн ахлагч нараараа үргэлж бахархдаг. Улаанбаатар хотын есөн дүүрэгт 1800 гаруй хэсгийн ахлагч ажилладаг бөгөөд нэг хэсгийн ахлагч дунджаар 250-300 өрхийг хариуцаж байна. Энэ бол их тоо. Маш их ачаалалтай ажиллахын дээр өрх бүрийнхээ нөхцөл байдлыг мэдэрч ажилладаг хамгийн чухал хүмүүс байдаг. Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмыг НИТХ-аар батлуулсан. Ингэснээр хэсгийн ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвортой ажлын байрыг хадгалах зэрэг гол зарчмыг барин ажиллаж байна. Хороодод ажиллаж буй албан хаагчид төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж, иргэн бүртэйгээ тулж ажилладаг чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүтэн жилийн турш ажил, үйлсээрээ манлайлсан та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Энэ жилийн тухайд нийслэлийн “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан. Тодруулбал, нэгдүгээр шатанд дүүргийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгүүд бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил-арга зүйн туршлага солилцох, хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор байшин ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байдлаар хуваарилж, Ажлын хэсэг тус бүр 34 хороонд ажилласан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 28 хороо, 28 хэсгийн ахлагч нарын баг буюу нийт 56 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ийнхүү шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ.

НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ “ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ШИЛДЭГ БАГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД
НИЙСЛЭЛИЙН 2022 ОНЫ "ШИЛДЭГ ХОРОО" ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД

ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ГЭР ХОРОО
ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ОРОН СУУЦНЫ ХОРОО
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ДҮҮРЭГ

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ХОГ ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООГООР ШАЛГАРСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ КОНТОР, ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ ӨРХ

“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА
| Нийслэлийн шилдэг хороо, хэсгийн ахлагч, аж ахуйн нэгжүүд шалгарлаа |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52