Үндсэн цэс
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэл, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд тус дүүргийн иргэд, ажилтнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн улс, нийслэл, дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд болон ажилтнуудад төрийн дээд одон медаль, нийслэлийн дээд шагнал Хангарди одонг гардуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цаг хугацаатай уралдан тэлж буй нийслэл хотынхоо авто зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмжийг сайжруулж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсээр байгаа. 2023 онд ч бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Тухайлбал, спортын ордон, дэд станцын өргөтгөл, эко парк, тусгай хэрэгцээт хүүхдийн цогцолбор гэх мэт олон бүтээн байгуулалт өрнөнө. Хайрхан уулаараа овоглосон дүүргийнхээ түүхэн хөгжлийг бичилцэж яваа сонгинохайрханчууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай:

-Нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад өнгө нэмж, иргэн бүрд хүрсэн үйлчилгээг үзүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэхээр боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалтыг Сонгинохайрхан дүүрэгт өрнүүлж байна. Дүүргийнхээ түүхэн хөгжлийг бичилцэж яваа та бүхэндээ Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Сонгинохайрхан дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны иргэн С.Очирбат:

-Миний хувьд Октябрь район байх үеэс Сонгинохайрхан дүүрэгт авто тээврийн баазад 30 гаруй жил, улсад нийт 40 гаруй жил ажиллан тэтгэвэртээ гарсан. Дүүрэг маань хөгжин цэцэглэж байна. Өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Ар талыг минь дааж явдаг ханьдаа, нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, 32-р хорооны Ахмадын хороонд талархаж байна.
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар:

-Би Октябрийн районд ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүрэгт шилжин ажиллаж, өнөөдөр дүүргийн 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. 2017 оноос хойш дүүргийн ЗДТГ-ын дарга хэмээх хүндтэй албан тушаалд ажиллаж байгаа. Нийслэлийн болон дүүргийн төр захиргааны байгууллагад 28 жил ажилласан ажлыг маань үнэлж нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд баяртай байна. Хамт олондоо, гэр бүлийнхэндээ баярлалаа.

Сонгинохайрхан дүүргийг УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор нийслэлийн Октябрь районоос Сонгино дүүрэг болгон зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу 24 мянган өрх, 115 мянган хүн амтайгаар байгуулж байжээ. 1992 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сонгино дүүрэг гэснийг Сонгинохайрхан болгож өөрчилсөн түүхтэй. Өдгөө тус дүүрэг нь 43 хороотой, 90 мянга гаруй өрх, 350 мянга гаруй хүн амтай, нийслэлийн томоохон дүүргийн нэг болж өргөжин хөгжсөн юм.



| Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой тохиож байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43