Үндсэн цэс
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр энэ сарын 30-нд ахиу хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсч, зорчиход хүндрэлтэй байдал үүссэн. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цасанд боогдож, суусан 295 автомашин, 626 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн суманд 18 зорчигчтой 6 автомашин, Хэнтий аймгийн Баян-Овоо, Цэнхэрмандал, Хэрлэн суманд 20 зорчигчтой 8 автомашин, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Шинэ гүүр”, “Тэрэлж”-ийн даваа” гэдэг газар 350 зорчигчтой 190 автомашин, Багахангай дүүргийн “Төмөр замын гарам” гэдэг газар 107 зорчигчтой 36 автомашин, Багануур дүүрэгт 2 зорчигчтой 1 автомашин тус тус цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан тусламж үйлчилгээ үзүүллээ.

Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд нэг, нийт хоёр иргэн малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагаар ажиллаж, иргэдийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Цасанд боогдсон 626 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23