Үндсэн цэс
Хот, суурин газрын эрсдэлийг бууруулах, хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг 2010-2020, 2020-2030 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын эхний үе шатанд дэлхийн 4300 гаруй хот нэгдэн орж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны туршлага, ололт амжилтаа хуваалцан, цаашид гамшгийн улмаас учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хотуудыг гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн.
Монгол Улсын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү санаачилгад нийслэл Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан хотууд 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд нэгдэн орж, Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон билээ. Тус санаачилгын хоёрдугаар үе шатны нээлтийн ажиллагаа аравдугаар сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр 117 орны 1100 гаруй төлөөлөгчтэйгөөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд НҮБ-ын гишүүн орны хувьд тус санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дэлхийн бусад хотуудыг энэ санаачилгад нэгдэн орохыг уриалсан юм.
Түүнчлэн өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад цахим хэлбэрээр шинэлэн бүртгүүлэх арга хэмжээ зохион байгуулагдсан.
Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд батламжид гарын үсэг зурах арга хэмжээ болж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Дэлхийн боловсрол, сургалтын институтын захирал Санжая Батия, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх П.Оюучимэг, аймаг, нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга нар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын хөтөлбөр хариуцсан ажилтан Дарья Мохначева нарын албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улс “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн орсноор 15 удаагийн цуврал сургалт, семинар зохион байгуулж, “Онооны аргаар хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх” аргачлалаар хоёр удаагийн үнэлгээ хийгээд байна.
Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх I үе шатны төлөвлөгөө” боловсруулах, хэрэгжилтийг хангах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний 3-р бүлэг болох “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний загвар бүтцийг боловсруулж, үнэлгээний мэдээлэлд суурилан төлөвлөх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад нэгдсэний батламж гардуулав |
2024-11-25 12:08:51
2024-11-25 12:06:04
2024-11-25 12:04:20
2024-11-25 12:02:15
2024-11-25 12:00:23
2024-11-25 11:59:06
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54