Үндсэн цэс
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академи Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийг бэхжүүлэх, нийслэлийн төрийн албан хаагчдын чадавхжуулах зорилгоор хамтран ажиллах Санамж бичгийг өнгөрсөн наймдугаар сард байгуулсан. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг албан хаагчдад төлөвшүүлэхэд чиглэсэн шинэлэг сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар зохион байгуулахаар зорин ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Ухаалаг хот, Эдийн засгийн хөгжил, Иргэдийн оролцоо сэдвээр сургагч багш бэлтгэх сургалт аравдугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд сургалтыг нээж НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү сургагч багш нар болон оролцогчдод талархал илэрхийлэн, амжилт хүслээ. Сургалтыг Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академийн Хөтөлбөрийн менежер, сургагч багш Ларс Бурэма, Ширин Титус нар чиглүүлэн удирдаж явуулж байна.
Тус сургалт нь олон улсын сайн туршлагыг Монголын болон Улаанбаатар хотын одоогийн нөхцөл байдалд уялдуулан, мэдээллийн технологид түшиглэн дэд бүтэц, ухаалаг шийдлүүдийг төлөвшүүлэх зорилготой. Мөн эдийн засгийн стратегийн хөгжлийг дэмжих замаар ухаалах хотыг хэрхэн төлөвлөх, төрийн бодлогыг тодорхойлоход иргэдийг хэрхэн үр дүнтэй оролцуулах, нийгмийн хариуцлага, ил тод байдал, оролцооны зарчмаар төсөв боловсруулах зэрэг асуудлыг макро болон микро түвшинд авч үзэж буйгаараа онцлог юм.
Сургалтад Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв УТҮГ, НИТХ, НЗДТГ болон түүний хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллөөс бүрдсэн нийт 20 албан хаагч хамрагдаж байна.
| НЗДТГ Нидерландын Гаагийн Нутгийн удирдлагын академитай хамтран сургалт зохион байгуулж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23