Үндсэн цэс
Зүүн Өмнөд Азийн улсууд руу зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд зөвлөмжийг ГХЯ-ны Консулын газраас гаргажээ. Уг зөвлөмжид, Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар сэрэмжлүүлэг өгсөөр байгаа хэдий ч “өндөр цалинтай ажилд авна”, “хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох өндөр магадлалтай байна.
Тухайлбал, “KK Park” буюу өөрсдийн сурталчилгаандаа “Asia Pacific New City” гэх нэрийг ашиглаж буй газар нь Тайланд, Мьянмар Улсын хилийн ойролцоо Мьянмарын зэвсэгт босогчдын мэдлийн бүс нутагт байрладаг цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг болох талаар бүс нутгийн улс, орнуудын хууль хүчний байгууллагаас мэдээлж, тухайн газарт өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулсаар байгаа билээ.
Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэлбэрээр тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг иргэд Та бүхэнд дахин анхааруулж байна гэжээ.
| Зүүн өмнөд Азийн улсууд руу зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43