Үндсэн цэс
“Үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлт нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж эхэллээ. Тус сургалтад нийслэл, дүүргийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ болон хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 80 гаруй төрийн албан хаагч хамрагдаж байна. НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү сургалтыг нээж “Төсөвлөлт, төлөвлөлт нягт уялдаа холбоотой явах нь бодлого, шийдвэрүүд оновчтой байж, үр дүнтэй хэрэгжихийн баталгаа болдог. Нийслэл, дүүргийн хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлтийг боловсронгуй болгоход тус сургалт ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Сургалтын үр дүнд оролцогчид дараах чиглэлээр мэдлэг, мэдээлэл эзэмшиж байна.
Бодлого, төсвийн уялдааг орон нутгийн түвшинд хангах ажлын үндэс суурь болж буй тус сургалтыг нийслэл, 21 аймгийн 1500 гаруй албан хаагчийг хамруулан 2022 оны есдүгээр сарын 12-ноос эхлэн үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

| Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг нэвтрүүлэхээр төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52