Үндсэн цэс
Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нар өнөөдөр Шадар сайд С.Амарсайханд мэдээлэл өглөө.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа гэсэн дүгнэлт гарсан. Үүнд сүүлийн 10 хоногт цас ахиу орсон нутгууд буюу Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын зарим нутгаар зудын эрсдэлийн зэрэг нэмэгдэж гарсан талаар Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ.
Мөн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгууд өнгөрсөн зун зуншлага тааруу, гандуу болон гантай байсан аймгуудын нутагт зудын эрсдэл өндөр байна.
Түүнчлэн зуншлага сайн, хур бороо элбэг зуншсан төвийн бүс нутгуудад өдөр, шөнийн температур хэлбэлзэлтэй буюу шөнөдөө сэрүүн байсан нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Зудын эрсдэлтэй аймгуудын малчид отор нүүдэл хийх нь өмнөх жилээс ихэссэн бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан чиглэлд 9.5 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарсан талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү мэдээллээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан отор нүүдэл хийх бэлтгэлийг аймаг, орон нутгууд эртнээс хангаж, малчид, орон нутгийн удирдлагууд, мал эмнэлгийн байгууллагууд бүх шатандаа хамтарч ажиллан, малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх, гоц халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэхийг анхаарууллаа.
| Отрын зургаан чиглэлд 9,5 сая мал өвөлжихөөр тооцоолон бэлтгэл хангаж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23