Он гарсаар 590 иргэнийг татан аваад байна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21.716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,643 буюу нийт 28,359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгууллаа. Харин он гарсаар нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэгээр 590 иргэнээ татан аваад байна. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 29 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 32 нь эрүүл мэндийн шалтгаантай, 6 нь өндөр настан, 8 нь жирэмсэн, 59 нь сааатуулах байранд байсан, 232 нь энхийг сахиулагч, 224 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.

 


Он гарсаар 590 иргэнийг татан аваад байна
2021-01-24 20:10:00
Шинэ мэдээ
Санал асуулга