Үндсэн цэс
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александрыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэд түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын хийж, хэрэгжүүлж буй ажлын талаарх судалгаатай танилцав.

Лос-Анжелес нь 3.8 сая хүнтэй бөгөөд тус хотод тулгамдаж буй асуудлуудын нэг нь түгжрэл. Судалгаагаар тус хотын түгжрэлийн гол шалтгаан нь хот төлөвлөлтөөс гадна хүмүүс гэрээсээ гарахдаа зөвхөн машинаар явах сонголт хийж буйтай холбоотой гэж гарчээ. Тодруулбал, хүн амын 74.1 хувь нь ажилдаа явахдаа хувийн машинаар ганцаараа зорчиж, 12.6 хувь нь дундын машинаар явж, 4.9 хувь нь нийтийн тээврийг сонгож, харин 4.2 хувь нь гэрээсээ ажилладаг байна. Иймд Лос-Анжелес хот зөвхөн зам тээвэр, автомашинд зориулсан арга хэмжээ хэрэгжүүлэх бус, өөр олон төрлийн арга хэмжээг 1920-иод оноос хойш хэрэгжүүлж байгаа гэв.

Харин Улаанбаатар хотын хувьд 1.6 сая хүн амтай, өдөрт дунджаар 440-460 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, давхардсан тоогоор өдөрт автомашины 2.9 сая орчим зорчилт бүртгэгдэж байна. Иргэдийн автомашинаар зорчиж буйн үндсэн шалтгаануудад ажилдаа явах, гэртээ харихаас гадна сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний төв орох, төрийн үйлчилгээ авах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг зорих зэрэг багтдаг аж. Тиймээс уулзалт хийж буй талууд түгжрэл нь маш олон хүчин зүйлээс бүрдсэн цогц асуудал гэдгийг тодотгож, иргэд машинаар явах сонголт хийж буйн шалтгаан, машинаар явах эрэлт, хэрэгцээг судлан, түүнд чиглэсэн ажил хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александр нь Японы Киотогийн их сургуульд Тээврийн математик загварчлалаар докторын зэрэг хамгаалж, Япон, Голланд, Нидерланд, АНУ зэрэг улсад зам тээвэр, хот төлөвлөлтийн төслүүдэд ажиллаж байсан юм. Өдгөө тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Өмнөд бүсийн зам тээврийг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан ажиллаж байна.

| Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулж буй туршлагыг АНУ-д ажилладаг монгол мэргэжилтэн танилцууллаа |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43