Үндсэн цэс
НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болов. Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ. Мөн Сэлбэ голын төсөлтэй холбоотой мэдээлэлд тайлбар хийсэн юм.
Тэрбээр “2015 онд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам доллараар Сэлбэ голыг тохижуулах, мөн урсцыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулах нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна ундны усны нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 60 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-аас гаргах бол үлдсэн таван хувийг нийслэлээс гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Одоогийн байдлаар тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс ямар ч мөнгө зарцуулаагүй. Сэлбэ голын төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Гэхдээ энэ бол Нийслэлийн Засаг дарга дангаараа шийдэх асуудал биш. Сангийн яам татан буулгах эсэхийг эцэслэн шийднэ” хэмээлээ.
| Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхүүжилтийг эргүүлэн татахаар боллоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23