Үндсэн цэс
Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо өнөөдөр хуралдаж, НЗДТГ, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын Ажил олгогч эздийн холбооны хооронд 2023-2025 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа, Нийслэлийн ажил олгогч эздийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ч.Нанжидсамбуу тэргүүтэй төлөөлөл хэлэлцээрт гарыг үсэг зурж баталгаажуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Уг хэлэлцээр нь хөдөлмөрийн харилцаа, нийслэлийн хүн амын чанартай, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэгт баримтлах чиглэлийг зохицуулан, хэрэгжүүлэх зорилготой. Цаашид дүүргүүдийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийг нь чадавхжуулах ажлуудыг шат дараатайгаар хийнэ. Тиймээс талууд үйл ажиллагаагаа уялдуулж, идэвх санаачилгатай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тус хороог Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан билээ. Уг гурван талт хороо нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.


| Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хуралдаж, хамтын хэлэлцээр байгууллаа |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43