Үндсэн цэс
Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнөө өглөөний байдлаар Ховдын өмнөд, Говь-Алтай, Өвөрхангайн баруун болон хойд, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим газар, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутгаар 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Нийслэл Багануурт 34.0 см, Увсын Давстад 23.0 см, Ховдын Үенч, Төв аймгийн Эрдэнэд 17.0 см, Ховдын Булган, Хэнтийн Гурванбаян, Цэнхэрмандалд 16.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Хэнтийн Өмнөдэлгэрт 15.0 см, Нийслэлийн Налайх, Төв аймгийн Баянчандмань, Увсын Малчин 14.0 см, Ховдын Алтай, Төв аймгийн Мөнгөнморьтод 13.0 см, бусад нутгаар 1-12.0 см цасан бүрхүүл тогтжээ. Тиймээс халтиргаа гулгаанаас сэргийлж, аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,
-Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах,
-Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,
-Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
-Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангах,
-Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх.
-Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
-Тээврийн хэрэгсэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
-Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэхийг анхааруулж байна.
| Халтиргаа гулгаанаас сэргийлж, аюулгүй байдлаа хангах зөвлөмж |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23