Үндсэн цэс
НЗДТГ-аас Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөлтэй хамтран есөн дүүргийн хороодын дунд “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум-2022”-ыг зохион байгууллаа. Уг форум нь хороодын дунд сайн туршлагыг хуваалцах, тэргүүний арга, аргачлалыг дэлгэрүүлэх, бие биеэсээ суралцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөл нь Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2015-2022 оны хооронд хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд харилцан суралцах арга зүйг ашиглан “Хороод шилдэг туршлагаа тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах нь” сэдэвт болзолт уралдааныг хороо, дүүргийн түвшинд зарласан. Ийнхүү 2022 оны нэгдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн болзолт уралдаанд нийт 180 хороо оролцож, 248 сайн туршлагаа тодорхойлсон байна. Эдгээр сайн туршлагаа www.manaikhoroo.mn системд бүртгэж, бусад хороотойгоо хуваалцсан юм. Болзолт уралдаанд амжилттай оролцож, сайн туршлагыг санаачлан нутагшуулсан, бусад хорооны сайн туршлагыг амжилттай нэвтрүүлсэн шилдэг зургаан хороог шалгаруулан, шагнал гардууллаа.
Сонгинохайрхан дүүргийн II хорооны Засаг дарга Б.Гантуяа:
-Манай хороо хотын төвөөс нэлээд алслагдсан, гэр хороолол ихтэй. Бид “Цахим хороо-цахим хэсгийн ахлагчдын баг” гэх сайн туршлагаа 2019 онд санаачлан, өнөөг хүртэл хэрэгжүүлж байна. “Ковид 19” цар тахлын үед уг сайн туршлагаа түлхүү ашиглаж, хөгжүүлэн, бусдад сурталчлан таниулах арга зүйгээ зөв тодорхойлж чадсан. II хороо нь 11 хэсэгтэй бөгөөд хэсэг бүр цахим орчинд чатбот ажиллуулж, иргэд, оршин суугчдад мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, ажлаа тайлагнадаг болсон. Мөн төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх боломжтой болоод байна. Өмнө нь цаасан судалгаа авч, боловсруулдаг байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэнээр цаг хэмнэх давуу тал үүссэн. Бусад дүүргийн 16 хорооноос ирж бидний санаачилгатай танилцан, туршлага солилцсон. Бид дотоод хүний нөөцөө ч тогтмол хөгжүүлж байгаа. Тиймээс уг туршлагаа цаашид илүү сайн хөгжүүлэх нөөц боломж бидэнд бий.
Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга Б.Өнөрбаяр:
-“Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум-2022”-д манай хороо амжилттай оролцож, болзолт уралдааны шилдгээр шалгарсандаа баяртай байна. Хороо бол иргэдэд анхан шатны төрийн үйлчилгээг хүргэдэг чухал нэгж. Тиймээс нийслэл дэх бүх хороо бие биеэсээ туршлага судалж, алдаатай оноотой талыг нь анзаарч, төрийн үйлчилгээг илүү түргэн шуурхай, чанартай хүргэх боломжийг бүрдүүлж байгаагаараа уг төсөл тун ач холбогдолтой. Бид “Иргэдэд онлайнаар үйлчлэх нь” хэмээх сайн туршлагыг нэвтрүүлж, чатбот үүсгэн, оршин суугчидтайгаа цахим орчинд шуурхай харилцах нөхцөлийг бүрдүүлсэн. V хороонд ихэнхдээ орон сууцны хорооллууд бий. Тиймээс мэдээ мэдээлэл түгээх, иргэний бүртгэл, халамж зэрэг төрийн үйлчилгээг цахимаар хүргэх боломжийг эхний ээлжид бүрдүүлсэн. Иргэд, оршин суугчид ч их сэтгэл хангалуун байгаа нь ажиглагддаг. Цаашид уг ажлаа илүү сайн хөгжүүлнэ.
Багануур дүүгийн V хорооны Засаг дарга Б.Мөнх-Учрал:
-Манай хороо энэ оны эхэн үеэс эхлэн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хороодоос гаргасан сайн туршлагуудыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэхээр зорьж ажилласан. Уг сайн туршлагуудыг нэвтрүүлэхээс өмнө бэлтгэл ажлаа ч сайн хангасан. Өөрөөр хэлбэл, хэсгийн ахлагч нараа компьютер, техник хэрэгсэл дээр ажиллуулах, төрөл бүрийн сургалтад хамруулах зэргээр хүний нөөцөө бэлдсэн. Тиймээс нэвтрүүлэхэд хүндрэлтэй зүйл үүссэнгүй.
САЙН ТУРШЛАГА САНААЧИЛСАН ХОРООД:
БУСДЫН САЙН ТУРШЛАГЫГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛСАН ХОРООД:
Мөн дүүргийн бүх хороог бие биеэсээ суралцах, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажилд идэвх санаачилгатай оролцож, дэмжиж ажилласан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Хороо хариуцсан мэргэжилтнүүдийг шагнаж, урамшуулсан юм. Шагналыг НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг нар гардуулан өгөв.
Хороод сайн туршлагаа хуваалцаж, харилцан суралцаж байна |
2024-11-22 13:25:20
2024-11-22 13:22:26
2024-11-22 13:19:34
2024-11-22 13:16:54
2024-11-22 13:11:56
2024-11-22 13:08:39
2024-11-22 13:05:11
2024-11-22 13:04:16
2024-11-22 13:02:53
2024-11-21 17:29:36