Үндсэн цэс
Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргуулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан уг сургалтад оролцсон 1800 орчим эрх бүхий албан тушаалтан хариуцсан салбар, байгууллагын түвшинд албан тушаалтны мэдүүлгийг шинэчлэн гаргах ажлыг зохион байгуулна.
Сургалтаар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх тайлбарлах тухай”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шийдвэрлэлт, хариуцлага тооцуулсан байдал”, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, анхаарах зарим асуудал”, “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах ЭБАТ-ны үйл ажиллагаа, мэдүүлгийн мэдээ, тайланг нэгтгэн гаргах тухай”, “Мэдүүлгийн цахим системийн ашиглалт” зэрэг сэдвээр мэдээлэл, арга зүйн заавар зөвлөмж өгөв.
| Мэдүүлэг шинэчлэн гаргах арга зүйн сургалтыг 1800 гаруй эрх бүхий албан тушаалтанд зохион байгуулжээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23