Отрын гэрт яаралтай хагалгаа хийж эх хүүхдийн амь насыг аварчээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км-т хөдөө Ноён сумаас оторлож явсан малчин айлд 2023 оны1 дүгээр сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан дуудлага ирсний дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Ч.Цолмон болон Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийж эх хүүхэд хоёрын амь насыг аварчээ.

Алслагдсан хөдөө, отрын гэрт эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж эх үр хоёрыг эсэн мэнд учруулсан Өмнөговь ЭМГ, БОЭТ, Цогтцэций, Манлай сумдын ЭМТ-ийн хамт олонд талархал илэрхийлье!


Отрын гэрт яаралтай хагалгаа хийж эх хүүхдийн амь насыг аварчээ
2023-01-18 10:30:15