Үндсэн цэс
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничитэй уулзлаа. Талууд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүд, тэр дундаа хот, нийтийн аж ахуйн чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжих, ТЭЗҮ нь хүлээгдэж буй:

Мөн уулзалтын үеэр ЖАЙКА-гийн зүгээс энэ оны дөрөвдүгээр сард Япон Улсын Саппоро хотод зохион байгуулах арга хэмжээний талаар танилцуулж, Улаанбаатар хотыг оролцохыг урив. Тодруулбал, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлдэг улсуудаас бүрддэг Их долоогийн /G7/ бүлгийн энэ оны хурал Япон Улсад зохион байгуулагдах гэж буй. Энэ хүрээнд ирэх дөрөвдүгээр сард тус улсын Саппоро хотноо “Саппорогийн цаг уур, байгаль орчны үзэсгэлэн” болно. ЖАЙКА-гийн зүгээс уг арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болж буй тул уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, сааруулахад чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүх талаар дэмжин, хамтарч ажиллахаа Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа илэрхийллээ.
| Улаанбаатар хотын Ерөнхий менежер ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй уулзлаа |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43